Талбайн дэвтэр.
Чулуулгийн физик-механикийн шинж чанар
Дээжийн бүртгэл ба эх сурвалж
Энэ лавлахын тоон мэдээллийг чулуулгийн дээжийн шошгоос хуулсан. Дээж бүрийн зураг, шошгыг дэлгэрэнгүй хэсэгт бүтнээр нь үзэж болно. Ижил нэртэй дээжүүдийн бага–их утга нь зөвхөн энэ сангийн бүртгэлд хамаарна. Чулуулгийн төрлийн тайлбаруудыг геологийн лавлах эх сурвалжид үндэслэн нэмж, холбоосыг тайлбар бүрийн доор оруулсан.
Туршилтын арга, огноо, дээжийн байршил бүртгэлд байхгүй. Бодит төслийн шийдвэрт тухайн талбайн дээжид хийсэн лабораторийн шинжилгээ шаардлагатай.
Хатуулаг болон дутуу үзүүлэлтүүдийн тайлбар
Эх шошгын сүүлийн баганад “Хатуулаг, Моос шатлалаар_МПа”, “IRS (Intact rock strength)” гэж зэрэг бичсэн. Иймээс 5–7 гэсэн утгыг эхээр нь хадгалж, нэгж ба аргачлалыг “баталгаажуулах” гэж тэмдэглэв. Уян харимхайн модуль, Пуассоны харьцаа, сүвшилт, ус шингээлтийн утга шошгонд байхгүй.
Ангиллыг чулуулгийн нэрд үндэслэн нэмсэн. “Цул сульфид”-ыг “Хүдэр / бусад” бүлэгт оруулсан; гарал үүслийн ангилал нь эх шошгонд тодорхойгүй.
17 дахь зураг — шошгогүй нэмэлт зураг
Нэр ба код харагдахгүй тул өгөгдөлтэй дээжид холбогоогүй.


